Үйлчилгээний нөхцөл шинэчлэгдэх боломжтой бөгөөд тухай бүрт бүртгэлтэй хэрэглэгчид, бүртгэлтэй имэйл
хаягаар мэдэгдэх бөгөөд хэрэглэгч үл зөвшөөрсөн тохиолдолд өөрийн бүртгэлийг устгах боломжтой. Бусад
тохиолдолд шинэчлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Энд бидний тухай болон таны вэбсайтыг ашиглахтай холбогдсон хууль эрх зүйн нэр
томъёо (Нөхцөлүүд), Mapcity.co (сайт), Аппликейшнүүд (доор тодорхойлсон), Mapcity.co Газрын зураг (доор
тодорхойлсон) гэх мэт мэдээллийг танд өгөх болно.
Эдгээр Нөхцөлүүд нь манай вэбсайтыг ашиглах болон Mapcity.co Газрын зураг ашиглахад
хамаарах дараах нэмэлт нөхцлүүдэд мөн хамаарна.
Хувийн нууцлал ба күүкийн бодлого: үүнд бидний танаас цуглуулсан болон таны бидэнд
өгсөн хувийн мэдээллийг ашиглахдай холбоотой нөхцлүүд багтана. Манай сайт болон / эсвэл Mapcity.co Map-г
ашигласнаар та ийм тэдгээр нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч, бидэнд өгсөн мэдээлэл үнэн зөв болохыг
баталгаажуулах юм.
Mapcity.co Map нь гуравдагч талын газрын зургийн болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн
үйлчилгээнүүдийг ашигладаг. Гуравдагч этгээд нь Mapcity.co газрын зургийг ашиглахтай холбоотой өөрийн нөхцөлтэй
байж болно. Ийм тохиолдолд холбогдох гуравдагч этгээдийн холбогдох нөхцөлийг өөрсдийнх нь эх үүсвэрүүдээс
олж болно.
Эдгээр нөхцлийг анхааралтай уншиж, Сайтыг, Аппликейшн, газрын зургийг ашиглахаасаа
өмнө ойлгосон эсэхээ шалгаарай. Та манай сайт, Аппликейшн эсвэл Mapcity.co газрын зургийг ашигласнаар эдгээр
Үйлчилгээний Нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзнэ.
1. Дурдагдсан үг хэллэгүүдийн жагсаалт
1.1 Дараах хэлцүүд тус бүр харгалзах утгуудыг илэрхийлнэ.
"Апп" гэдэг нь "Mapcity.co" буюу "Mapcity.co" iOS эсвэл Android гар утасны програмыг
хэлнэ;
"Mapcity.co" гэдэг нь манай вэбсайт/Апп-н бүтээсэн 9 тэмдэгт /тоо, үсэг/ бүхий
хослолыг хэлнэ.
"Програм" гэдэг нь өргөрөг, уртрагийн координат-г Mapcity.co болгон хөрвүүлэх,
Mapcity.co-г өргөрөг, уртрагийн координат болгон хөрвүүлэх, буцаан тайлах програм хангамжийг хэлнэ.
"Mapcity.co Map" гэж Mapcity.co-г хайх, хуваалцах боломжийг олгодог Mapcity.co газрын зураг
гэж тодорхойлогдсон үнэгүй газрын зургийн хэрэгслийг хэлнэ.
"Вэбсайт" гэдэг нь Сайт ба Mapcity.co газрын зураг аль алиныг нь хэлнэ.
1. Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр Нэцүко ХХК-д
дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
1.1 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон байршлын мэдээллийг хүлээн авч,
хадгалах.
1.2 Таны фейсбүүк профайл болон бусад сонгон нэвтэрсэн нийгмийн сүлжээний профайл,
найзын жагсаалт болон постыг хуулбарлан авч дүн шинжилгээ хийх, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор
ашиглах.
1.3 Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг Нэцүко
ХХК-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор Нэцүко
ХХК-ын дотоод хэрэгцээнд ашиглах.
2. Таны манай сайт болон Mapcity.co Map газрын зургийг ашиглахтай
холбоотой дүрмүүд
2.1 Манай сайт, Апп, Mapcity.co Map-т бүртгүүлэх, нэвтрэхтэй холбоотой хэрэглэгчийн
нэр, нууц зэрэг мэдээллийн нууцлалыг хэрэглэгч өөрөө хариуцна.
2.1.1 Манай сайт, Апп, Mapcity.co Map-г ашиглан бусадтай байршлын мэдээлэл болон
Mapcity.co хуваалцахтай холбоотой аюулгүй байдлыг хэрэглэгч хариуцна.
2.1.2 Манай сайт, Апп, Mapcity.co Map-г ашиглан бусдын байршлын мэдээлэл болон
Mapcity.co-г хөрвүүлэн ашиглахтай холбоотой аюулгүй байдлыг хэрэглэгч хариуцна.
2.2 Манай сайт, Аппликэйшн, Mapcity.co газрын зурагийг ашиглахтай холбоотой гуравдагч
этгээдийн зүгээс ямар нэгэн хязгаарлалт, хүсэлт тавьсан тохиолдолд тухайн гуравдагч этгээдийн үйлчилгээний
нөцхөлтэй танилцана.
2.3 Манай сайт, Аппликэйшн дээр харуулсан материал, мэдээлэл эсвэл Mapcity.co Map-той
холбоотой мэдээллүүд зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хувь хүнд онцгойлон хандсан мэдээлэл биш
болно.
2.4 Манай вэбсайт, Аппликейшн, Mapcity.co газрын зураг нь бусад вэбсайтуудын холбоос
эсвэл бусад талын өгсөн мэдээллийн эх сурвалжийг агуулж байвал эдгээр холбоосууд нь зөвхөн мэдээллэх
зорилготой байна.
3. Манай сайт руу холбох журам
3.1 Өөрийн эзэмшдэг сайтруу холбох үед Монол улсад мөрдөгддөг бусад хууль ёсны
дагуу бөгөөд манай нэр хүндэд халдааагүй, бол манай сайтын аль ч хуудас руу холбож болно.
4. Таны өмнө бидний үүрэг хариуцлага
4.1 Бид өөрсдийн Вэбсайт, Аппликэйшн болон Mapcity.co газрын зургийг танд зөвхөн
хувийн хэрэгцээнд зориулдаг бөгөөд ямар нэгэн худалдааны эсвэл бизнесийн зорилгоор ашиглахгүй байхыг
анхаарна уу. Үүнээс үүдэн гарах аливаа бизнесийн эрсдэл үүссэн тохиолдолд бид таны өмнө хариуцлага
хүлээхгүй.
4.2 Хэрэв таны өгсөн байршлын мэдээлэл нь таны төхөөрөмж эсвэл бусад байршил
тогтоох үйлчилгээний доголдлоос болж алдаатай байвал бид Mapcity.co хариуцлага хүлээхгүй.
4.3 Mapcity.co газрын зураг, Аппликэйшн, тэдгээрийн үйл ажиллагаа, байршлаа
тодорхойлох, эсвэл тухайн байршлыг хайж олох, эсвэл тухайн байршилд зориулсан Mapcity.co олгох зэрэгтэй
холбоотой алдаа гарвал бид үүнээс үүдсэн аливаа үр дагаварт хариуцлага хүлээхгүй.
4.4 Үүссэн Mapcity.co нь автоматаар үүсгэгдэх болов ч онцгой тохиолдолд хэрэглэгчийн
хүсэлтээр сүүлийн 3 тэмдэгтийг тухайн хэрэглэгч эзэмшиж болно. Уг тохиолдолд sales@mapcity.co хаягт хандана.
5. Бидний хоорондын харилцаа холбоо
5.1 Хэрэв та манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бидэнтэй холбогдох бол та
үүнийг support@mapcity.co хаягаар бидэн рүү и-мэйлээр илгээж болно. Бид
тантай холбоо барьж үүнийг бичгээр эсвэл и-мэйлээр хүргүүлнэ.